Saturday, January 15, 2011
Сар шинийн vеэр монголчууд єдрийн сайныг сонгон хvvхдийнхээ даахийг vргээдэг -
Эрэгтэй хvvхдийг сондгой тоотой насанд нь буюу гурав, тавтайд нь эмэгтэй хvvхдийг тэгш тоотой буюу хоёр, дєрвєн настайд нь даахийг нь vргээдэг. Энэ хvртэл нь хvvхдийн vсийгургуулж, хайч хvргvvлдэггvй. Сайн єдрийг сонгон vдээс ємнє ах дvv, найз нєхдєє цуглуулж, ширээ засан, идээ будаа єрєєд хvvхдээ гоёж, ширээний тэргvvнд суулган уг ёслолыг гvйцэтгэдэг. Хvvхдийн vсний найрны гол идээ нь цагаалга буюу аарцтай сvvтэй будаа байдаг. Хvvхдийн даахь vргээх ёслолд хvvгийн авга, нагац нар заавал байх учиртай. Ёслол эхлэхийн ємнє ивээл жилтэй хvн нь хvvгийн vсэнд эхлээд модон хутга хvргэн ёсолно. Дараа нь хадагтай хайчаар хvрнэ. Ингээд vсийг хайчилсны дараа сэвийг нь хадагны нэг vзvvрт зангидахад зочид ээлж дараалан vргээж, хадганд нь нэмж боодог. Энэ vед “Урт насалж удаан жаргаарай” хэмээн сайны ерєєл єргєн, бэлэг єгдєг. Лам болгох хvvхдийн vсийгбvгдийг нь авдаг. Хvvхдэд тоглоом, чихэр, боов єгєхєєс гадна мал амална. Гэхдээ хvvхдэд зориулсан найр нар жаргахаас ємнє єндєрлєдєгёстой. Гэзэгний сэвийг хамаагvй хаяхыг цээрлэдэг. Учир нь буянд нь цав сууж, муу ёр дуудна гэж vздэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment