1996 онд төрийн ёслолын албанаас “Төрийн сүлд өршөө” төслөөр Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зам, морьны тоног хазаар, худрага,сүлдний суурийг хийжээ. 1997 онд зураач Д.Наранжавын зураг төслөөр Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн өмсгөлийг хийлгэсэн ажээ.
МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙ: Хурц ширүүн, харилтгүйн утга бэлгэдсэн товгор оройтой малгай нь дэлхий ертөнцийг дүрсэлсэн бөгөөд тойрсон ширээсээр 32 хөх монголыг төлөөлүүлэн нарны цацраг мэт. Уламжлал ёсоор хөлт өрх хийж, магнай хэсэгт ганц цагаан сувд шигтгэсэн. Дээд хэсэгт ариун бэлэгдэл бад суурин дээр бат найман зангилаа, сампин зангиджээ. Алт,мөнгө,сувд, шүрийг өнгө зохицуулан гоёсон байна.
ДЭЛГЭРЭХ /тэгш/ ТӨРИЙН ДЭЭЛ: Намрын загсаасан өрөм лугаа алтлаг шаргалдуу өнгөтэй, бат бэх, мөнх удааны бэлэгдэл түмэн насан хээ тодорч байхаар бүтээжээ.
БҮТЭЭХ ТӨРИЙН БҮС: Задран сарнисныг эвлүүлэн бүтээхийг бэлэгдэн, элгэн хүрэн өнгийн бүсний толийг хүрээлэн асаж буй ариун галын дунд төрийн их хүндэтгэл алтан соёмбо дүрсэлж,монгол үндэсний хээгээр чимжээ. Бүсэнд тойруулж урласан 32 хас /түмэн насан/ хээ бүхий мөнгөн товруу хөх монголыг давхар бэлэгдэн, бүсний ташаа хэсэгт хоёр агсарга хийжээ.
ТҮШИХ ТӨРИЙН ГУТАЛ: Бөх батын шинжтэй гурван давхар наамал ултай,64 угалзтай, шарын зооны ширийг тусгайлан боловсруулж хийсэн,зулаг түрийнд нь ариун их зам туулахын бэлэгдэл далай хээг хөөлгөн урлаж, гурван цагийг илэрхийлэх гурвал хавчаарыг ногоон сарьсаар хийжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗАМ: Монголчууд эртнээс цагаан эсгийг их ёслолд хэрэглэж, “Гардан” хэмээн нэрлэн засаж байсан уламжлалаар төрийн бодлого мөнхөд ундарч дундаршгүй уламжлах, Ерөнхийлөгчийн мэргэн оюун рашаан мэт тунгалаг байхын бэлэгдлээр усан долгио ширээсээр дэвсгэрлэж, хан төрийн эртний хүндэтгэл “долоон эрдэнийг суулган ширжээ. ХАЗААР: Морины хазаарыг “Хүслийг хангагч норов” эрдэнээр чимж тодруулсан, хөдөлмөрийг “Эрхэм төрийн баяр” хэмээх эвхмэл монгол үсэг хэмээх зохиомжийг бэдрэн, ертөнцөөс эрдэнэсийг цуглуулан ирдэг багваахай хээтэй хослуулснаараа мөнхөд гэрэлтэн гийхийн утгатай.
ХУДАРГА: Хүннү, Эзэнт их гүрэн, Богд хаант төрийн үед хэрэглэж ирсэн тамгуудыг сүлдлэн авч, эвэр угалзаар чимэн оруулснаар манай төр эртний уламжлалтай хийгээд хойшид мандан бадрахын бэлэгдэлт утгыг заажээ. Энэхүү хударгыг төрийн сүлд залах морьны тоног болгосноороо төр хэмээхийн агуулга тодорно хэмээвээ.
No comments:
Post a Comment