Saturday, January 22, 2011

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа Вашингтон ДС-д

МонголИвэнтс байгууллагаас Вашигтон ДС, Виржиниа , Марыланд орчмын Монгол ахан дүүсдээ Айлчлан ирж буй 17 дугаар жарны Төмөр туулай жилдээ үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Цагаан сар бол Монголчууд бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, уламжлалт зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, гүн гүнзгий утга төгөлдөр цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Та Амeрикын нэгдсэн улсын аль ч өнцөг булан бүрт амьдарч байсан Цагаан сарын шинийн нэгний өглөө хангай дэлхийдээ хандаж, хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хүчээр өөрийгөө ариусган шинэчилээрэй. Монгол хүн бол гайхамшигт зөн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертөнцтэйгээ гүн хүндэтгэлтэйгээр харьцдаг ухаантай ард түмэн билээ.

Бидний энэ мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа зовлон бэрхшээлийг өөдлөн дэвжихийн боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ хайрлаж ирсэн .

Монгол үндэстнийхээ энэ давтагдашгүй их баяр ёслолыг Амeрикд байгаа Монголчууд бид монгол дүр төрхөө гээж алдахгүйн тулд Цагаан сараа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх амeрикд өсөж торниж байгаа, төрсөн хүүхддүүдээ захин залгамжлуулж, өвлүүлэх нандин үүрэг бидэнд оноогдсон билээ.
Амeрикт тэр бүр гэр бүлээрээ уулзалдаж чадахгүй ч хамгын ойрын танил найз нөхдийнхөө ахмадыг хүндэтгэн залж, ам бүл, ахан дүүс, анд нөхдөөрөө тойрон сууж, зоог шүүсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхныг хөөрөлдөхдөө буцаж буй буурал жилийнхээ өгөөж буяныг хэлэлцэж, золгож буй шинэ жилийнхээ өнгө нурууг шинжиж, хэтийн зорилго, хийж бүтээх үйлсээ ярилцаж, хараалын үгийг цээрлэж, ерөөлийн үгийг эрхэмлэж, санаа бодлоо нэгтгэдэг сайхан монгол уламжилаа дагая.

Монгол улс үндэстэн өсөн дэвжиж, үүрд оршин мандахуйн үндэс бол эх хэл соёлоо дээдлэх хүндэтгэсээр ирсэнтэй салшгүй холбоотой.

Бид МонголИвэнтс бол Монголоороо овоглосон амeрикд үүсгэн байгуулагдсан Монгол эзэнтэй анхны Мэргэжлийн арга хэмжээ , үйл ажиллагааг зохион байгуулдаг компани юм. Манай байгууллага нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн.
2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж , монголийг сонирхогч амeрик иргэдэд эх орныхоо соёл түүхийг танилцуулах сурталчлах арга хэмжээ,амэрик дахь монгол гэр бүлүүдэд соёлоо уламжилалаа түгээн дэлгэрүүлхэд чиглэсэн монгол ёс зан заншлын сэдэвт арга хэмжээ , Монгол улсаас Амэрикын нэгдсэн улсад гаргаж буй импортын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа , яармагыг зохион байгуулах зорилтоттой ажиллаж байна.

МонголИвэнтсээс санаачлан зохион байгуулж буй Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаа нь Вашингтон ДС, Виржиниа , Мариланд орчимд бизнeс эрхлэгч компани хувь хүмүүсийн дэмжлэгээр анх удаа зохион байгууллагдаж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох линкээр орж авна уу.

Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаанд оролцогч Компани
уд:
  1. Tuya's Tailor Store (Монгол үндэсний хувцас )
  2. Opal Gems Mongolia (Монгол чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс )
  3. Toonot International (Монголын бэлэг дурсгалын зүйлс, монгол ёс заншлын сэдэвт бараа бүтээгдэхүүн)
  4. Americ Town House (Монголд амeрик стандартын байшин сууц бариулах )
  5. Amon Interprices Гранд Хаан брэндын бүтээгдэхүүнийг Aмeрикийн нэгдсэн улсад зарж борлуулах дистрибутэр бөгөөд энэ удаа , МонголИвэнтс , Арлингтон Хотын АБС байгууллагатай хамтран цагаан сарын энэ өдрүүдэд Идээ идээний дээж сархадыг нийлүүлж байна.
  6. Arlington County ABC (Арлингтон хотын бүх архи дарсны дэлгүүрүүдэд Монголын Цагаан Сард зориулж Гранд Хаан архи зарж үйлчлэх )
  7. Costa Verde Restaurant (Үзэсгэлэн явуулах байр талбайгаараа манай үйл ажиллагааг дэмжиж байна)
  8. UMON TV (Цагаан Сарын үзэсгэлэн худалдааны талаар нэвтрүүлэгэ бэлтгэж 1 сарын 28ны 17 цагаас , 1 сарын 3оны 18 цаг 30 минутаас Арлингтон хотын олон нийтийн тв сувгаар монголд 2 сарын 5-ны 19: 35 минутаас NTV сувгаар )
  9. Orloo.info (рeклам сурталчилгаа , мэдээллийн ивээн тэтгэгч )
  10. Amex (Монгол хүнсний бүтээгдэхүүн )
  11. Tibet Store (Буддын шашны эд, хэрэгсэл)
  12. Дархан уул аймгийн Уран Тэнгис компани (монгол нэхий эдлэл, бээлий , малгай , монгол цамц, өвлийн дээл )
2011 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Цагаан Сарын үзэсгэлэн худалдаанд зориулж , хэдий манай арга хэмжээнд оролцож чадахгүй ч эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр - Цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэхэд нь зориулж мэдээллийн цэнхэр хадаг болгож Цагаан Сар блог , Цагаан Сар фасэбooк хуудас нээсэн тул хайж байгаа мэдээлэлүүдээ эндээс уншина уу.
Хөх Монголынхоо удамт золбоо хийморь дүүрэн , омогшил бахархал, эрмэлзэл тэмүүллийг бадрааж, дуурсгасан та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье.
2011 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Цагаан Сарын үзэсгэлэн худалдаанд зориулж , хэдий манай арга хэмжээнд оролцож чадахгүй ч эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр - Цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэхэд нь зориулж мэдээллийн цэнхэр хадаг болгож Цагаан Сар блог , Цагаан Сар фасэбooк хуудас нээсэн тул хайж байгаа мэдээллүүдээ эндээс уншина уу.
Цагаан сар блог: http://tsagaansar.blogspot.com
Цагаан Сар facebook: http://www.facebook.com/pages/Cagaan-Sar/181848475169552

No comments:

Post a Comment