Дээл Монгол vндэсний гол хувцас дээл хэмээх өмсгөл билээ. Төв Азийн vндэстэн ястны хувцас нь монгол маягийн баруун энгэртэй, тvрэг маягийн зvvн энгэртэй гэж хоёр хуваагдана. Барга, манж, буриад, орочи, ороки, нанай, тунгус, кидан, тогон нарын хувцас монгол хэв загвартайд ордог. “Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зvvн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас тvгсэн.Дорнод аймгийн Матад сумын нутгаас олдсон Шонх Толгойн Киданы vеийн гантиг баримлаас харахад Монголын өвөг киданы хувцас, XIII-XIY зууны монголын их хаадын хөрөгт тэр vеийн их хаадын дээл хэлтгий энгэртэй байсан нь харагддаг. Чингисийн алтан ургийн удамт өндөр гэгээн Занабазар лам хувцасны загварыг тогтоосон хэмээх тул худам монгол дээлийн хэв маяг одоогийн лам дээлд хадгалагдан vлдсэн гэж vздэг. Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хvvхэд эрэгтэйчvvдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчvvдийнх нэлээд ялгаатай болно
Дээлний өнгөнд хээтэй, хээгүй торго, пүүсүү минчүү, үйтэн хуар, даавуу даалимба, одончүү цэмбэ, савхи, илэг зэргийг сонгож болох бөгөөд гоёлын дээлэнд үйтэн хуар, торго, цулгүй пүүсүү даавуу илүү зохимжтой. Өргөн энтэй /1.40-1.50метр/ ноосон ба хагас ноосон даавуу жижгэвтэр биетэй 2 хүнд, 1.40-1.50метр өргөн энтэй цулгүй даавуу, цэмбэ, одончүү 2.20-3.50 метр, хээтэй хээгүй дунд зэргийн өргөн энтэй торго, даавуу 4.0-4.50метр, 70-75 см нарийн энтэй торго, үйтэн хуар 4-7.0 метр нэг дээл хийж хүрэх бөгөөд, хэт эрээн буюу жижиг хээтэй торго, даавуугаар эрэгтэй хүнд дээл хийхэд зохимжгүй байдаг.
No comments:
Post a Comment