Wednesday, January 19, 2011

Бүтээх төрийн бүс

Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон, гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэп байв. Тэд тийм суран бүсийг хийхдээ, адуу, үхрийн арьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн. давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран бүсний дотор талыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товрууг тогтооно. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэдэг болжээ.

Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлний бөс бүс 2,5-4,5 м байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ.

Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан зүйл байна. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ.

Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

No comments:

Post a Comment