Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирвани” шүтээн
Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт "Нууцын эзэн очир баригч" буюу Богд Очирвани шүтээнийг залах нь үндэсний ухамсар, сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай.Богд Очирвани бурхан бол гагц Монгол улсын шvтээн бус нийт Монгол vндэстний шvтээн болж байгаагийн илрэл . Богд Очирвани шvтээн Монгол тvмний шvтээн Энэхvv шvтээний голд нь Монгол хvмvvний буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраагч Богд Очирвани бурханыг байрлуулсан бол баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсаг бурхан, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны бурхан Манзушир, дээд хэсэгт нь тєгс гэгээрсэн Шагжамуни бурхан, баруун талд нь Очирвани бурханы заларсан Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурхан Халдун уулыг дvрсэлжээ.
Харин баруун доод хэсэгт нь Єлзийт найман тахил, зvvн доод хэсэгг нь тєрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол Очирвани бурханы доод хэсэгт номт гурван хаан болох Чингис хаан, Єгєєдэй хаан, Хубилай хааны хєргийг дvрсэлжээ. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсээр хvрээлvvлсэн нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл болж байгаа аж. Энэхvv шvтээнд Монгол тvмний шvтээн болсон бурхад, хаад, хайрханууд багтсан нэгэн цогц шvтээн гэж хэлж болох юм.
Очирвани бурхан нь Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг тул Монголын шашны дахин сэргэн мандахын бэлгэдэл; Очирвани бурханыг Абтай сайн хан Монголын төр, түмний шүтээн болгон залсан түүхэн баримттай тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл; Эзэн богд Чингис хаанаа Очирванийн хувилгаан хэмээдэг тул Чингис хаанаа дээдлэн шүтэхийн бэлгэдэл; Очирвани бурханы орших орон нь Монголын шүтээн хайрхан Отгонтэнгэр уул хэмээх тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл; Очирвани бурханыг Монголын үе үеийн дархад, урчууд олон янзаар бүтээн шүтэж ирсэн уламжлалтай тул XXI зуунд дахин бүтээх нь Монголын урлаг соёлын сэргэн мандлын бэлгэдэл гэж шүтээнийг бүтээжээ.
No comments:
Post a Comment