Saturday, January 22, 2011

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа Вашингтон ДС-д

МонголИвэнтс байгууллагаас Вашигтон ДС, Виржиниа , Марыланд орчмын Монгол ахан дүүсдээ Айлчлан ирж буй 17 дугаар жарны Төмөр туулай жилдээ үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Цагаан сар бол Монголчууд бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, уламжлалт зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, гүн гүнзгий утга төгөлдөр цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Та Амeрикын нэгдсэн улсын аль ч өнцөг булан бүрт амьдарч байсан Цагаан сарын шинийн нэгний өглөө хангай дэлхийдээ хандаж, хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хүчээр өөрийгөө ариусган шинэчилээрэй. Монгол хүн бол гайхамшигт зөн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертөнцтэйгээ гүн хүндэтгэлтэйгээр харьцдаг ухаантай ард түмэн билээ.

Бидний энэ мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа зовлон бэрхшээлийг өөдлөн дэвжихийн боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ хайрлаж ирсэн .

Монгол үндэстнийхээ энэ давтагдашгүй их баяр ёслолыг Амeрикд байгаа Монголчууд бид монгол дүр төрхөө гээж алдахгүйн тулд Цагаан сараа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх амeрикд өсөж торниж байгаа, төрсөн хүүхддүүдээ захин залгамжлуулж, өвлүүлэх нандин үүрэг бидэнд оноогдсон билээ.
Амeрикт тэр бүр гэр бүлээрээ уулзалдаж чадахгүй ч хамгын ойрын танил найз нөхдийнхөө ахмадыг хүндэтгэн залж, ам бүл, ахан дүүс, анд нөхдөөрөө тойрон сууж, зоог шүүсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхныг хөөрөлдөхдөө буцаж буй буурал жилийнхээ өгөөж буяныг хэлэлцэж, золгож буй шинэ жилийнхээ өнгө нурууг шинжиж, хэтийн зорилго, хийж бүтээх үйлсээ ярилцаж, хараалын үгийг цээрлэж, ерөөлийн үгийг эрхэмлэж, санаа бодлоо нэгтгэдэг сайхан монгол уламжилаа дагая.

Монгол улс үндэстэн өсөн дэвжиж, үүрд оршин мандахуйн үндэс бол эх хэл соёлоо дээдлэх хүндэтгэсээр ирсэнтэй салшгүй холбоотой.

Бид МонголИвэнтс бол Монголоороо овоглосон амeрикд үүсгэн байгуулагдсан Монгол эзэнтэй анхны Мэргэжлийн арга хэмжээ , үйл ажиллагааг зохион байгуулдаг компани юм. Манай байгууллага нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн.
2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж , монголийг сонирхогч амeрик иргэдэд эх орныхоо соёл түүхийг танилцуулах сурталчлах арга хэмжээ,амэрик дахь монгол гэр бүлүүдэд соёлоо уламжилалаа түгээн дэлгэрүүлхэд чиглэсэн монгол ёс зан заншлын сэдэвт арга хэмжээ , Монгол улсаас Амэрикын нэгдсэн улсад гаргаж буй импортын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа , яармагыг зохион байгуулах зорилтоттой ажиллаж байна.

МонголИвэнтсээс санаачлан зохион байгуулж буй Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаа нь Вашингтон ДС, Виржиниа , Мариланд орчимд бизнeс эрхлэгч компани хувь хүмүүсийн дэмжлэгээр анх удаа зохион байгууллагдаж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг нь сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох линкээр орж авна уу.

Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаанд оролцогч Компани
уд:
  1. Tuya's Tailor Store (Монгол үндэсний хувцас )
  2. Opal Gems Mongolia (Монгол чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс )
  3. Toonot International (Монголын бэлэг дурсгалын зүйлс, монгол ёс заншлын сэдэвт бараа бүтээгдэхүүн)
  4. Americ Town House (Монголд амeрик стандартын байшин сууц бариулах )
  5. Amon Interprices Гранд Хаан брэндын бүтээгдэхүүнийг Aмeрикийн нэгдсэн улсад зарж борлуулах дистрибутэр бөгөөд энэ удаа , МонголИвэнтс , Арлингтон Хотын АБС байгууллагатай хамтран цагаан сарын энэ өдрүүдэд Идээ идээний дээж сархадыг нийлүүлж байна.
  6. Arlington County ABC (Арлингтон хотын бүх архи дарсны дэлгүүрүүдэд Монголын Цагаан Сард зориулж Гранд Хаан архи зарж үйлчлэх )
  7. Costa Verde Restaurant (Үзэсгэлэн явуулах байр талбайгаараа манай үйл ажиллагааг дэмжиж байна)
  8. UMON TV (Цагаан Сарын үзэсгэлэн худалдааны талаар нэвтрүүлэгэ бэлтгэж 1 сарын 28ны 17 цагаас , 1 сарын 3оны 18 цаг 30 минутаас Арлингтон хотын олон нийтийн тв сувгаар монголд 2 сарын 5-ны 19: 35 минутаас NTV сувгаар )
  9. Orloo.info (рeклам сурталчилгаа , мэдээллийн ивээн тэтгэгч )
  10. Amex (Монгол хүнсний бүтээгдэхүүн )
  11. Tibet Store (Буддын шашны эд, хэрэгсэл)
  12. Дархан уул аймгийн Уран Тэнгис компани (монгол нэхий эдлэл, бээлий , малгай , монгол цамц, өвлийн дээл )
2011 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Цагаан Сарын үзэсгэлэн худалдаанд зориулж , хэдий манай арга хэмжээнд оролцож чадахгүй ч эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр - Цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэхэд нь зориулж мэдээллийн цэнхэр хадаг болгож Цагаан Сар блог , Цагаан Сар фасэбooк хуудас нээсэн тул хайж байгаа мэдээлэлүүдээ эндээс уншина уу.
Хөх Монголынхоо удамт золбоо хийморь дүүрэн , омогшил бахархал, эрмэлзэл тэмүүллийг бадрааж, дуурсгасан та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье.
2011 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Цагаан Сарын үзэсгэлэн худалдаанд зориулж , хэдий манай арга хэмжээнд оролцож чадахгүй ч эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр - Цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэхэд нь зориулж мэдээллийн цэнхэр хадаг болгож Цагаан Сар блог , Цагаан Сар фасэбooк хуудас нээсэн тул хайж байгаа мэдээллүүдээ эндээс уншина уу.
Цагаан сар блог: http://tsagaansar.blogspot.com
Цагаан Сар facebook: http://www.facebook.com/pages/Cagaan-Sar/181848475169552

Wednesday, January 19, 2011

Дээл эсгэх

Даавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд эрэгтэй хүнд зориулах өнгө 2-3 хуруу илүү өргөн цуулна. Цуулсан даавуугаа зөрүүлж эсгэх нь тохиромжтой. Дугуй хээтэй торго үйтэн хуарын хээг зөрүүлэх буюу хагаслах нь дээлийн үзэмжийг гутаадаг тул эсгэх хээг нарийн тохируулах шаардлагатай. Иймээс том биетэй хүмүүст дугуй хээтэй материалаар дээл хийхэд зөрүүлдэж эсгэж болдоггүй учир гол оёж малтах эсгүүр хийнэ. Ингэхэд 5 м-ээс доошгүй материал шаардагдана.

Өргөн энтэй дугуй хээтэй материалаар дээл эсгэхэд дээлийн уртыг хэмжиж хоёр сугыг ухан энгэр залгаж ханцуйны урдуур залгай оруулна. Урд энгэр, ханцуйны залгаасны хээг сайн тааруулна. Дээлийг зөрүүлж эсгэхдээ их биеийн урт дээр ханцуй нэмж хоёр талыг яг тэнцүү хэмжиж зөрүүлж хайчлаад эргүүлж нийлүүлж оёно. Дугуй хээтэй торго үйтэн хуар зэргийн хээг нийлүүлэхийн тулд дээд доод талын гол хээг нарийн тохируулна.

Бүтээх төрийн бүс

Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон, гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэп байв. Тэд тийм суран бүсийг хийхдээ, адуу, үхрийн арьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн. давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран бүсний дотор талыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товрууг тогтооно. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэдэг болжээ.

Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлний бөс бүс 2,5-4,5 м байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ.

Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан зүйл байна. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ.

Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ёслол хүндэтгэлийн өмсгөл

1996 онд төрийн ёслолын албанаас “Төрийн сүлд өршөө” төслөөр Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зам, морьны тоног хазаар, худрага,сүлдний суурийг хийжээ. 1997 онд зураач Д.Наранжавын зураг төслөөр Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн өмсгөлийг хийлгэсэн ажээ.
 
МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙ: Хурц ширүүн, харилтгүйн утга бэлгэдсэн товгор оройтой малгай нь дэлхий ертөнцийг дүрсэлсэн бөгөөд тойрсон ширээсээр 32 хөх монголыг төлөөлүүлэн нарны цацраг мэт. Уламжлал ёсоор хөлт өрх хийж, магнай хэсэгт ганц цагаан сувд шигтгэсэн. Дээд хэсэгт ариун бэлэгдэл бад суурин дээр бат найман зангилаа, сампин зангиджээ. Алт,мөнгө,сувд, шүрийг өнгө зохицуулан гоёсон байна.
 
ДЭЛГЭРЭХ /тэгш/ ТӨРИЙН ДЭЭЛ: Намрын загсаасан өрөм лугаа алтлаг шаргалдуу өнгөтэй, бат бэх, мөнх удааны бэлэгдэл түмэн насан хээ тодорч байхаар бүтээжээ.
 
БҮТЭЭХ ТӨРИЙН БҮС: Задран сарнисныг эвлүүлэн бүтээхийг бэлэгдэн, элгэн хүрэн өнгийн бүсний толийг хүрээлэн асаж буй ариун галын дунд төрийн их хүндэтгэл алтан соёмбо дүрсэлж,монгол үндэсний хээгээр чимжээ. Бүсэнд тойруулж урласан 32 хас /түмэн насан/ хээ бүхий мөнгөн товруу хөх монголыг давхар бэлэгдэн, бүсний ташаа хэсэгт хоёр агсарга хийжээ.
 
ТҮШИХ ТӨРИЙН ГУТАЛ: Бөх батын шинжтэй гурван давхар наамал ултай,64 угалзтай, шарын зооны ширийг тусгайлан боловсруулж хийсэн,зулаг түрийнд нь ариун их зам туулахын бэлэгдэл далай хээг хөөлгөн урлаж, гурван цагийг илэрхийлэх гурвал хавчаарыг ногоон сарьсаар хийжээ.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗАМ: Монголчууд эртнээс цагаан эсгийг их ёслолд хэрэглэж, “Гардан” хэмээн нэрлэн засаж байсан уламжлалаар төрийн бодлого мөнхөд ундарч дундаршгүй уламжлах, Ерөнхийлөгчийн мэргэн оюун рашаан мэт тунгалаг байхын бэлэгдлээр усан долгио ширээсээр дэвсгэрлэж, хан төрийн эртний хүндэтгэл “долоон эрдэнийг суулган ширжээ. ХАЗААР: Морины хазаарыг “Хүслийг хангагч норов” эрдэнээр чимж тодруулсан, хөдөлмөрийг “Эрхэм төрийн баяр” хэмээх эвхмэл монгол үсэг хэмээх зохиомжийг бэдрэн, ертөнцөөс эрдэнэсийг цуглуулан ирдэг багваахай хээтэй хослуулснаараа мөнхөд гэрэлтэн гийхийн утгатай.
 
ХУДАРГА: Хүннү, Эзэнт их гүрэн, Богд хаант төрийн үед хэрэглэж ирсэн тамгуудыг сүлдлэн авч, эвэр угалзаар чимэн оруулснаар манай төр эртний уламжлалтай хийгээд хойшид мандан бадрахын бэлэгдэлт утгыг заажээ. Энэхүү хударгыг төрийн сүлд залах морьны тоног болгосноороо төр хэмээхийн агуулга тодорно хэмээвээ.

Мандах төрийн малгай

Малгай Монгол үндэсний хувцас, малгай гутлыг хээ угалзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Малгай нь дугуй, ланз, пүүзэн, баяр хээтэй хийцтэй тул үйлчин эсгэсний дараа торгоор хийж дээр сэнж, эвэр, хамар угалз болон өлзий хээг хатгадаг.малгай нь эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй .өнгө хоршуулан тавьдаг, заримдаа алт, мөнгөн утсаар чимдэг.  Тэрээр  шовгор оройтой,   дөрвөн талтай , 32 ширээсээр урласан жанжин малгай өмсчээ. Эр хvний тэргvvн дээр заларсан малгай хамгийн чухал гоёл гэдгийг бид бvхэн мэднэ. Тэр тусмаа цагаан сартай салшгvй холбоотой зvйл бол малгай. Энэ vvднээсээ эрчvvдийнхээ малгайд маш их анхаарч байгаа. Монголчууд эртнээс лоовуузан малгайгаар гоёж байсан ард тvмэн. Энэ уламжлалаа сэргээх vvднээс энэ жил лоовууз малгайг нэлээд чухалчилж байгаа. Мэдээж малгайн дээд орой нь дээлний өнгөтэй адил байх ёстой. Тvvнчлэн дөрвөн талтай малгайг загвар зохион бvтээгчид санал болгож байгаа. Малгайны нэг чих буудаг байх тусмаа илvv дэгжин харагддаг. Тийм учраас дөрвөн талын аль нэгийг нь буудаг байдлаар малгайг урлаж байна. Дөрвөн талт малгайн орой ч гэсэн дээлний өнгөтэй адил байна гэдгийг санаарай. Хоёр жилийн өмнөөс нас тогтож буй бийлэгжvv эрчvvд бага зэрэг саравчтай хоёр хажуу тал нь буудаг булган малгайгаар гангарч байсныг та лав санаж байгаа байх.

Тулах төрийн гутал

Монгол гутал морь унаж, дөрөө жийн давхихад тохиромжтойгоор тооцоолон хийгдсэн тул суурь сайтай, маш бөх бат, хөлөнд тvшигтэй тул орчин цагт хөдөөгийн малчид, vндэсний бөхийн өмсгөлд яг хуучин хэв шинжээрээ хадгалагдан vлдсэн. Монгол гутал дугуй улт, ээтэн, явуут ээтэн, гэж vндсэн гурван янз байна. Ул, тvрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн vндсэн хэсгээс монгол гутлын эсгvvр бvтнэ. Гутлын тvрий, зулгыг vхэр адууны боловсруулсан булигаар ширээр эсгэн, төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана. Монгол гутлын дотор даавуу ширмэл буюу эсгий ширмэл оймс өмсөнө. Оймсны хараанд мөн хээ угалз тавина. Өвлийн дvн хvйтэнд гутлын гадуур дэгтий өмсдөг. Дэгтий оймс хэлбэртэй, эдэлгээ даах сайн чанарын ангийн арьсаар Одоо манай оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бvс нь арав орчим төрөл байдаг.

Дэвжих төрийн дээл

Дээл Монгол vндэсний гол хувцас дээл хэмээх өмсгөл билээ. Төв Азийн vндэстэн ястны хувцас нь монгол маягийн баруун энгэртэй, тvрэг маягийн зvvн энгэртэй гэж хоёр хуваагдана. Барга, манж, буриад, орочи, ороки, нанай, тунгус, кидан, тогон нарын хувцас монгол хэв загвартайд ордог. “Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зvvн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас тvгсэн.Дорнод аймгийн Матад сумын нутгаас олдсон Шонх Толгойн Киданы vеийн гантиг баримлаас харахад Монголын өвөг киданы хувцас, XIII-XIY зууны монголын их хаадын хөрөгт тэр vеийн их хаадын дээл хэлтгий энгэртэй байсан нь харагддаг. Чингисийн алтан ургийн удамт өндөр гэгээн Занабазар лам хувцасны загварыг тогтоосон хэмээх тул худам монгол дээлийн хэв маяг одоогийн лам дээлд хадгалагдан vлдсэн гэж vздэг. Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хvvхэд эрэгтэйчvvдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчvvдийнх нэлээд ялгаатай болно

Дээлний өнгөнд хээтэй, хээгүй торго, пүүсүү минчүү, үйтэн хуар, даавуу даалимба, одончүү цэмбэ, савхи, илэг зэргийг сонгож болох бөгөөд гоёлын дээлэнд үйтэн хуар, торго, цулгүй пүүсүү даавуу илүү зохимжтой. Өргөн энтэй /1.40-1.50метр/ ноосон ба хагас ноосон даавуу жижгэвтэр биетэй 2 хүнд, 1.40-1.50метр өргөн энтэй цулгүй даавуу, цэмбэ, одончүү 2.20-3.50 метр, хээтэй хээгүй дунд зэргийн өргөн энтэй торго, даавуу 4.0-4.50метр, 70-75 см нарийн энтэй торго, үйтэн хуар 4-7.0 метр нэг дээл хийж хүрэх бөгөөд, хэт эрээн буюу жижиг хээтэй торго, даавуугаар эрэгтэй хүнд дээл хийхэд зохимжгүй байдаг.

Тэмээ үнсэнд хөрвөөх

Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод арван хоёр дахь буюу 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж булаацалджээ. Бурхан аль, алиныг нь гомдоохгүйн тулд "Өөрсдөө шийд" хэмээн айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн түрүүчид тохоогдохоор болж, мэлзээ тогтоосон ажээ.

Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч аваад баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж, ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ хэмээн хашхирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл, хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ.

Гэвч тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь:
1. Хулгана чихтэй
2. Үхэр гэдэстэй
З. Бар тавагтай
4.Туулай хамартай
5. Луу биетэй
6. Могой нүдтэй
7. Морин дэлтэй
8. Хонин ноостой
9. Мичин бөхтэй
10. Тахиа өрвөлөгтэй
11. Нохой гуятай
12. Гахай сүүлтэй юм гэнэ билээ.

Tuesday, January 18, 2011

Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг

Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье


Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье


яруу найрагч Ч.Дагмидмаа

Цагаан сарын тухай

Монгол нүүдлийн соёл иргэншлийн академын “номч мэргэн”, Монголын зурхай сүнс судлалын хүндэт доктор Баавгай овогт Сүхийн Дамбий гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ?

- Монгол түмний их баяр Цагаан сартай учран золгох цаг наашлан буй билэгтэй өдөр “Яруу сэтгэгч” сонинд зочиноор уригдсандаа туйлын баяртай байна.
 Танай сониноор дамжуулан, мэргэдийн “Ухааныг ундруулж, сэтгэлийг нь гэгээрүүлнэ” гэсэн уриаг хүндэтгэж мэдлэгээ хуваалцъя. Эртний ном сударт тэмдэглэснээр Монголчууд цагаан сарыг 2000 жилийн тэртээгээс Хүннү улсын үед, “Цагаан идээний баяр” болгон өдөр шөнө хоёр тэнцсэн намар цагт малын зоо тэнийсэн, таван тансаг идээ бялхсан үеийг тохиолдуулж тэмдэглэж ирсэн түүхэн улбаатай. 13-р зуун буюу /1205 он/ гуравдугаар жарны өвлийн адаг сарын эцэс хаврын тэргүүн сарын сарын шинэдээр Тэмүүжин Хамаг монголын хаан ширээнд өргөмжлөн залагдсан юм. Тэр мөчөөсөө Монгол улсаа байгуулж, нэгдсэн төрийг нээсэн их баярыг шинэ жилийн баяртай давхцуулан, шинэ оноо хавар тэмдэглэдэг ийм сайхан уламжлалыг бий болгосон нь дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан Цагаан сарыг намраас хаврын эхэнд шилжүүлэн хүмүүний нас нэмсэний баярыг хамтатган тэмдэглэх ёсыг бий болгосноос хойш өнөөдөртэй золгожээ. Эзэн богд Чингэс хаан цагаан сарыг хамаг монголоороо амьтны 12 жилийн тоолол ёсоор хаврын тэргүүн бар сараар эхэлж, өвлийн адаг үхэр сараар дуусгаж ёс төрийг хүндлэх учир утгыг монгол түмэндээ тунхагласан юм байна. Өнөөдөр манайхан төрсөн өдрийн баяр гэж дугуй тэмдэглэж байгаа нь уламжлалаасаа ухаарвал дэндүү ташаа юм шиг санагддаг. Монгол хүн нэг жилд нэг л нас нэмдэг. Тэр нэмсэн насаа хамгийн хүндэтгэлтэйгээр цагаан сартайгаа хамтарч тэмдэглэж байсан уламжлал өнөөдөр ахмад, ухаалаг ард иргэдийн дотор хэвээр байна.Цагаан сарыг монголчууд архи дарсгүй тэмдэглэдэг бөгөөд архи дарсыг зөвхөн хошууны эсвэл ургийн тэргүүн хүмүүсд хүндэтгэлийн чанартай дээжлэн хүртээж байсан болохоос биш бүх хүнд шат дарааллан архи барьж байгаагүй ийм сайхан уламжлал өдгөө хүртэл залгуулж иржээ. Харамсалтай нь энэ архины асуудлыг түгээмэл хавтгайруулсан явдал нь хүн ардын эрүүл мэнд, улс гүрний хүнсний бүтээгдэхүүнд ихээхэн бэрхшээл учирч байгааг саяхан болж өнгөрсөн гашуун баримтуудаас санаж байгаа байх гэж бодож байна. Чингэс хааны үеэс Цагаан сараар ахмад хүмүүсдээ /60-120 нас/ төрийн сангаасаа хишиг хайрлаж, хүн болгоныг ялгаж салгалгүй хүндэтгэж байсан энэ сайхан уламжлалыг өнөөдөр бүх албан газар, баг сумуудад хэрэгжүүлж байна. Харамсалтай нь шилжилт хөдөлгөөнөөс болоод зарим 60-аас дээш настай өндөр настангууд энэ ивээл хүндэтгэлд хамаарагдаж чадахгүй гоморхож яваа нь уламжлалаа умартаж байгаагийн шинж. Тийм учраас энэ ажлыг хариуцдаг байгууллага, баг сумынхан тэр насныхаа эрэмбэ дараагаар ахмад хүмүүсдээ цагаан сарыг угтаж, мэндчилгээ бэлгээ жигдхэн хүргэж байвал уламжлалаа хэвээр хадгалаж, цаашид уламжлалуудаа хадгалах алтан боломжууд бий болно гэж санаж байна. Цагаан сарыг тэмдэглэхдээ их сэлгүүцэх, их дэмий үймэх, дуу чимээ гаргахыг хуулиар хориглож байсан байна. Гэтэл одоо зарим нэг хүмүүс анги сургуулийнхнаараа бөөгнөрч нүсэр хөдөлгөөн хийж явах нь зохимжгүй юм шиг санагддаг. Гэхдээ хүний эрх болбоос энийгээ тэр ажилдаа давхцуулахгүйгээр хийж байвал залуучуудын маань хүмүүжилд хэрэгтэй болов уу гэж санаж байна.Ерөөсөө Монголчууд цагаан сарын үеэр морины уралдаан наадам цэнгүүн хийж байсангүй. Харин намар цагаан сарыг тэмдэглэж байх үед тэмээний уралдаан хийж байсан. Сүүлийн үед ажиглалтаас үзэж байхад морины уралдааныг цагаан сараар ардчилалын 17 жилд хийдэг боллоо. Энэ бол хүний эрх чөлөө, хийж байгаа хүмүүсийг буруушаахгүй. Эмзэглэж байгаа нэг юм бол Их морийг цагаан сараар хүйтэн цагт уралдуулахаар:1. Адгуусан амьтаныг зовоож байдаг, 2. Тэр морийг унаад давхиж яваа хүүхдийн эрүүл мэндийг анхаарахгүй байгаатай холбоотой юм.Судлагааны явцад үзэхэд хурдан морийг 5-13 насны хүүхдүүд унадаг байна. Өвлийн гуриг цагт хурдан морь унаад давхиж яваа хүүхдийн нүд чихээр салхи шуугиж орсоноос болоод 60 насандаа хараа сайтай эрүүл явж байх уул хүүхэд 5,10,20 насаар эрт өтлөж хараа нь муудаж, чих нь дүлийрдэг болохыг ухаарсан тэр цагаас эхлээд л өвөл морь уралдуулахыг больсон байна. Өнөөдрийн 5,10-хан төгрөгөнд хууртаж амьдралынхаа 10,20 жилээр хохирох уу, эсвэл өвлийн уралдааны морийг унахгүй 10,20 жил эрүүл явах уу гэдгийг энэ залуу үе, өнөөгийн утга учиргүй наадамыг зохион байгуулж байгаа хүмүүс дүгнэлт хийвэл “Амьддаа бие биенээ хайрла” гэсэн Дашбалбарын үг үнэнд ойртох байхаа гэж бодож байна.

- Монгол түмнээрээ цагаан сарыг хэрхэн яаж тэмдэглэвэл зохих вэ?

- Монголчууд цагаан сарыг тэмдэглэхийн нэг сарын өмнөөс буюу зулын 25-наас эхлээд бэлтгэлээ хийдэг байсан байна. Тэр өдөр хийж байгаагийн учир нь бүтэн жилдээ хийсэн нүгэл алсан амьтан хорхой шавьж, зовсон зүдрээсэн бүх уур хилэнцээ наминчилж, энэ зул сарын 25-аас ирэх жилийнхээ өвлийн хатууг хаврын хахирыг зутрахгүй давахын тулд хоол хүнсэндээ базааж авсан малынхаа бөөрний өөхөөр зул барьж буян хийж байсан монгол уламжлалыг өдрөөс өдөрт бид хэрэгжүүлж яваа. Гэхдээ одоо цагаан сарыг их нүсэр болгож, хүндрүүлж бэлэг татаасанд бэлтгэх ийм зүйлрүү орж байна. Ингээд золгох сарыг галын их тахилга гэж зулын 24-нд хийдэг байсан байна. Энэ тахилагыг хийсний маргаашнаас эхлээд орчин тойрныхоо хогийг, малын сэвснээс эхлэн цэвэрлэхийн зэрэгцээгээр малаа бэлчээрлүүлдэг, хотлуулдаг хотыг хүртэл чулууг нь сайхан ярж оруулсанаараа хүн амьтантайгаа ирэх жилдээ сайхан өнөтэй орохын бэлэг бэлгийн чанд ухааныг дэлгэрүүлэн бэлтгэдэг байсан байна. Цагаан сарыг угтаад хэрүүл тэмцэл, өр авал атаа хорслоо мартаж,“Миний буруу байсан шүү, ирэх жил ингэхгүй шүү” гэж бие биенээсээ уучлал өчил гуйж, сэтгэл санаагаа тайвшруулж, өр авалгаа өгч, атаа хорсолгүй золгох нь цагаан сарын бэлтгэл байжээ. Монголчууд Цагаан сарыг хүүхдүүдээ баярлуулах, ахмад үеэ хүндэтгэж сургаал ерөөлийг нь сонсох, өв уламжлал амьдралаа залгуулахын угтвар хамгийн хүндэт өдөр гэж тэмдэглэж байсан байна.

- Гар цайлгах ёсны талаар?

- Монголчууд бол үеийн үед орсон гарсандаа ундтай, идээ будаатай байдаг сайхан ард түмэн. Айлд орсон л бол заавал суу, цай уу, идээ ид гэдэг.
Одоо бол энэ их өөр болжээ.Хүн ороод л гарч байдаг. Идээ ч өгдөггүй, унд ч өгдөггүй. Энэ нь бол ядуурах, гуйлагчлал болох их угтвар ажиглагдаад байнаа гэж мэргэн ардууд, өвөө эмээ нар халаглан ярьж байдаг. Гар цайлгах бэлэг бол их учиртай. Манайхан гар цайлгаж байна гэж архи барьж золгоод, тамхи барьж өгөөд л …Цагаан сар чинь цагаан идээний баяр, цагаан сэтгэлийн баяр. Ороод ирсэн хүндээ хар муу санааны аюул осолтой, эрүүл мэндэд нь саадтай архи, тамхи бэлэглэж байгаа нь “Чи түргэн халь даа” гэсэн утгаар ойлгогдоод байгаа юм. Энийг зөөлрүүлж бодоод энэ бэлгийг авах, бас өгөхөөс түтгэлзэж зүгээр хоол ундаар сайхан дайлж цайлаад гаргах хэрэгтэй, заавал гар цайлгах гэж байгаа юм бол тэр хорыг өгч байхын оронд хор аваад байгаа нэг зуу юмуу нэг мянган төгрөгөө өгчих юм бол авч байгаадаа ч эвтэйхэн, араншин төрх нь ч эвдрэхгүй, аюул хорны ч гай болохгүй болов уу гэж энэ залуучуудад захимаар байна. Цаашдаа ч үүнийг дэлгэрүүлэх байх гэж найдаж байна. “Өгье гэвэл ганцаас, өргөмжилье гэвэл сэтгэлээсээ” гэж үг байдаг.

- Уламжлалт соёлоо алдахгүйгээр энэ баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

- Хүннүгээс авхуулаад ялангуяа эзэн богд Чингэс хааны зарилгалсан тэр сараас хойшхи тэр жаяг, арга билэгийг өөрчилж, засвар оруулж чадах ч үгүй. Цагаан сарын шинийн нэгэнд ах зах хүн, аав ээжтэйгээ амрыг нь эрж, мэндийн үгээр мишээлгэж, харилцан ярилцах нь уламжлалт соёл. Түүнээс зүгээр Сайн байна уу? Гээд модон үгээр ярихгүй “Амар байна уу? Сайхан хаваржиж байна уу? Өргөө хотлоороо мэнд амар уу? Мал сүрэг тарган тавтай юу? Энэ ондоо ажлын амжилт юутай билээ?” гэсэн дандаа дэлгэрч байх мэндийн үгсээр харилцаж байх нь монгол хүн амны бэлгээр гэсэн үгэнд ойртож очно. Соёл дотор бол төрсөн ч бай, тэлсэн ч бай дүүмэд хүн цагаан сарын шинийн нэгний өглөө ахмад хүнтэй золгоход заавал хоёр гараараа золгож амар мэндээ мэдэлцээд нүүрлүүгээ эгц харж мишээн, нүүрний баясгалантай байх явдал бол итгэлцэл үзүүлж байгаа соёл, энэ жилдээ атаа хорсолгүй явна гэсэн гэгээн ухаарал байх ёстой. Тэгээд үнсэж байнаа гээд бодвол тэрнээс илүү хишиг, тэрнээс илүү ерөөл юм. Нас л ахалдаг учраас цагаан сарын шинийн нэгэнд нэг сарын ахмад байсан чиг л гэсэн дүү нь мэндлэгээ явуулдаг уламжлалт заншлаараа л хүндэтгэж хийгээд түүнийхээ дараагаар орчин цагтайгаа уялдуулж хувийнхаа яриаг дэлгэрүүлж цэнгэж болно. Тэгээд энэ тэмдэглэлт баяраа хийхдээ архигүйгээр, цагаалгаар ерөөл дэмбэрэлээрээ бэлэг бэлгийн сайхан шагай атгаж тоглодог ч юмуу, шагай нясладаг ч юмуу, морь уралдуулдаг ч юмуу шагайны хэдэн сайхан эрдмээр тоглох хэрэгтэй.

- Залуучууд бидэнд хандаж өөрийн хэлье гэж боддог сургаалаа айлдана уу?

- Номоо уншиж, өвөг дээдсийнхээ яриаг сонсож, түүнийг эргэцүүлж чаддаг юм бол сургаал багадаагүй байгаа. Харамсалтай нь манай залуучууд аав ээжээсээ эхлээд ахмад үеийнхээ яриа сургаалыг сонсож, нягтлаж “Би дараа нь ахмад үе болно” гэдгээ санахгүй, зөвхөн өөрсдийнхөө гэнэн цагаан насаар дандаа дэгдэж, дэрвэж, цалгиж цангинаж явах юм шиг бодож алдсан хойноо харамсаад байх юм байна шүү. Тийм учраас үүнийг уншиж байгаа хөвгүүд, охидууд бүгд л адилхан сум сонгож, өрх нэмж өрхийн тэргүүн айлийн эзэгтэй нар болдог юм. Хөвгүүд нь цагаан сараар нэг бүрэн хувцасаа өмсөөд товч шилбэнүүдийг нь бүрэн товчлоод явж байвал энэ нүдэнд дулаахан, нүүрний буянтай сайхан хүү, сайхан залуу гэж харагдана. Энгэр заамаа задгайлчихаад явж байвал ирэх жил хэрэг төвөгт орчихоор үйлс муутай танхай балмад хүн байна гээд хүн дөлөөд явчихдаг юм.
Эмэгтэйчүүд нь цагаан сараар цай, цагааллага, айргаа барихдаа бэлэг бэлгийн чанд хэлдэг үг байна. Энэ талаар би хэлье гэж бодлоо. Зочилж ирсэн зочинтойгоо золгоод хамгийн анхныхаа цайг ахмад хүнд барихдаа:
“Эрт дээрээс эхтэй
Эцэг өвөгдөөс журамтай
Эрхэм ёсыг сахиж
Идээ идээний дээж
Ирэх гийчний угтвар
Цаглашгүй хүндэтгэлийн нэг
Цай нэртэй үүнийг зочин тандаа барья
Тавтай сууж тухтай хүртэнэ үү” гэж ийм үг хэлж цайгаа өгдөг байна.
Цагаалгаа хийгээд барихдаа:
“Булт олныг дайлдаг
Бурам жимс тэргүүнтэн
Буурал болтлоо хүртдэг
Буян чуулган хураадаг
Будааллага нэртэй идээ
Цагаан ариуны тэмдэг болдог
Цагаан сүү тэргүүтэн
Цав зоогийн тэргүүн болдог
Цагааллага нэртэй идээг
Хүн бүрийн аманд хүргэдэг нь
Хүнд мэндийн ёсоо
Хэн бүхэн хүртдэг нь
Хэзээний монголын эрхэм ёсоо гэж хэлээд цагааллагаа хоёр гардаж барьдаг байна.
Айргаа барихдаа:
Алдарт монголын буян
Ард малчны бэлэг
Адуун сүргийн хишиг
Хүн олны ундаа болсон
Хүндэтгэл ёслолын бэлэгдэл болсон
Айраг нэртэй ариун чанартай, рашаан хүчтэй,
Амтат энэ идээг айлчин зочин тандаа айлтган барья, тогтоон ажаамуу гэсэн ерөөлийг хэлээд айргаа барьж байсан энэ зан заншилаас эхлээд өвөг дээдэстээ үнэлэгдэж, ухаан бодлоороо дэлгэрч, орсон гарсанд магтагдаж, олз ашигаар дэлгэрч яваарай гэж залуучууддаа ерөөмөөр байна. Монголын маань уламжлалт цагаан сарын дэг жаяг, ёс журам, арга билэг, ухаарал уламжлал, хүндэтгэл мишээл нь айл бүхэнд түгэн дэлгэрч үеийн үед, ургийн урагт өрх гэрээрээ үүрд амгалан, үйлс оюунаараа цаглашгүй арвин, ухаан бодлоороо тансаг, аж амьдрал тань өөдрөг өлзийтэй байж шинэ жилдээ сайхан шинэлээрээ гэж энэ сониноор дамжуулж уншигч та бүхэнд хувийн ерөөл дэвшүүлж байнаа.

Монгол түмний буян заяаг даагч Очирвани шүтээн

Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирвани” шүтээн
Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт "Нууцын эзэн очир баригч" буюу Богд Очирвани шүтээнийг  залах нь үндэсний ухамсар, сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай.Богд Очирвани бурхан бол гагц Монгол улсын шvтээн бус нийт Монгол vндэстний шvтээн болж байгаагийн илрэл . Богд Очирвани шvтээн Монгол тvмний шvтээн Энэхvv шvтээний голд нь Монгол хvмvvний буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраагч Богд Очирвани бурханыг байрлуулсан бол баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсаг бурхан, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны бурхан Манзушир, дээд хэсэгт нь тєгс гэгээрсэн Шагжамуни бурхан, баруун талд нь Очирвани бурханы заларсан Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурхан Халдун уулыг дvрсэлжээ.
Харин баруун доод хэсэгт нь Єлзийт найман тахил, зvvн доод хэсэгг нь тєрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол Очирвани бурханы доод хэсэгт номт гурван хаан болох Чингис хаан, Єгєєдэй хаан, Хубилай хааны хєргийг дvрсэлжээ. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсээр хvрээлvvлсэн нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл болж байгаа аж. Энэхvv шvтээнд Монгол тvмний шvтээн болсон бурхад, хаад, хайрханууд багтсан нэгэн цогц шvтээн гэж хэлж болох юм.
Очирвани  бурхан нь Монгол   орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг тул Монголын шашны дахин сэргэн мандахын бэлгэдэл; Очирвани бурханыг Абтай сайн хан Монголын төр, түмний шүтээн болгон залсан түүхэн баримттай тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл; Эзэн богд Чингис хаанаа Очирванийн хувилгаан хэмээдэг тул Чингис хаанаа дээдлэн шүтэхийн бэлгэдэл; Очирвани бурханы орших орон нь Монголын шүтээн хайрхан Отгонтэнгэр уул хэмээх тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл; Очирвани бурханыг Монголын үе үеийн дархад, урчууд олон янзаар бүтээн шүтэж ирсэн уламжлалтай тул XXI зуунд дахин бүтээх нь Монголын урлаг соёлын сэргэн мандлын бэлгэдэл гэж шүтээнийг бүтээжээ.

Saturday, January 15, 2011

Хөөрөг солилцон мэндлэх ёс

Монголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс юм. Хөөрөг солилцох нь эв найртай, нөхөрсөг байхын дохио тэмдэг болно. Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина.
Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.
Хөөргөө солилцон уулзах нь монгол хүний харилцааны уламжлалт нэг ёс заншил болох төдийгүй нөхөрлөлийн чухал бэлэг тэмдэг болдог байна. Хоорондоо муудалцан эв түнжин хагарсан хоёр хүн хөөрөг солилцохдоо "хонзонгоо арилгая, хоёр биедээ өш санахгүй явья" хэмээн хэлж өнгөрснийг мартаж шинээр сайн анд нөхөд болж эвлэрэх бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс ч монгол эр хүн бүхэн хөөрөгтэй, хөөргөө мана, хаш, болор зэрэг эрдэнийн чулуугаар хийнэ.
Хөөрөг эр хүний нэг чимэг болдог тул хөөргөө нандигнан хайрлаж тусгай гоёлын уутанд /даалин/ хийж өвөртлөн байнга биедээ авч явдаг. Хөөргийг газар тавих, хөл доор орхих, дээгүүр нь алхах гишгэхийг ихэд цээрлэнэ.

ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ

М. ШИДХҮҮ
Бид ул боовоороо таваг засдаг. Яагаад “ул боов” гэж нэрлэсэн юм бэ? Хүн хоёр
Хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцож, хүч авч
байдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн
орон зайгаас, өөр орон зай руу шилжиж байдаг. Тэгэхээр “явах” гэсэн билэгдэл
буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.
Өнөөгийн монголчуудын тавгын идээний билэгдэл
Бид өнөөдөр битүүний өдөр засаж байгаа тавгын идээнийхээ учир утга, билэгдлийг
мэдэхгүйгээр зөхөн хэлбэрийг харж, идээ будаагаа засдаг. Таны нүдэнд
харагдахад л гоё сайхан, сонин содон байвал болох нь тэр. Ул боовныхоо суурийг
гурваар, дөрвөөр тойруулан, дотор талд янз бүийн будаа, боов боорцог чихэн
орой дээр нь еэвэн залдаг.
Еэвэн гэдэг чинь манжийн дарангуйллын үеэс хойш орж ирсэн загвар. Еэвэн цэвэр
хятадаас гаралтай. Дотроо бурамтай байдаг нь данжаад нарын авьяас. Урд
хөршийн маань 10000 жилийн түүхтэй соёл гэж үздэг. Ийм соёл учраас агуу том
баяр. Гэтэл бид еэвэн сарын билэгдлийг сар шинийн баяраараа хүндэтгэлийн идээ
будааныхаа оройд нь залчихдаг. (Үүнийг “Монгол хятадын найрамдал” гэж
хошигномоор байна. Хятад гэхээр хятад биш, монгол гэхээр монгол биш болоод
байгаа юм. “Еэвэн сар” урд хөршийн албан ёсны баяр. “Цагаалаг, ул боовны баяр”
гэдэг чинь зөвхөн монголын баяр.
Тэргэл сартай шөнө хятадууд “Еэвэн сарын баяраа” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь
тухайн газар зүйн бас нэгэн тусгал, онцлог, онцгой өдөр. Еэвэн сарын билэгдэл нь
еэвэн. Гэтэл бид еэвэн сард хийгддэг билэгдлийг монголд авчраад, ул боовон
дээрээ тавьчихсан сууж байна. Аливаа зүйл зориулалтаараа л байх учиртай. Юун
еэвэн тавих вэ? Тэгвэл та урд хөршийн еэвэн сард нь еэвэн тавь л даа. Хятад,
монгол хоёр ингэтлээ бас цус нэгдчихээгүй л байгаа байх. Нөхөр нь хятад байгаад,
эхнэр нь монгол байвал хамаагүй. Ул боовон дээрээ еэвэнгээ тавь л даа.
Ул боовныхоо оройд залж, эзэн тавьсан еэвэнгээр харж, шинжих юм бол төв
монгол айл алга байна. Айл болгонд л нэг хятад байна. Тэгэхдээ бүр нөхөр нь
хятад, гэргий нь монгол хүн байж таараад байгаа юм. Энэ бол хятад монголын
мөнхийн найрамдалын билэгдэл. Хятадууд үхсэн заяандаа ч сар шинийн билэгдэл
ул боовыг чинь аваачиж тавихгүй. Гонжийнжоо. Харин та бид далдага, далдага
гээд л очиж, очиж еэвэнгийн нь авчирч, бүр оройдоо залж явахдаа ч яахав дээ.
Еэвэн залаад зогсохг_й бүр еэвэнгийн үйлдвэр нь гүйгээд ороод ирсэн байгаа юм.
Тэгэхээр энэ чинь хятадын хараат болохгүй яадаг юм бэ?

Шинэ ондоо орой дээрээ хятадын ёс тавьчихаад л “монгол ёс заншил” гээд гунхаж
явах ч гэж дээ? (үгүй, үгүй. Тийм юм байдагг_й юм. Болиод хоцор хөө.
Монгол юм бол та монголоороо л бай. Монгол ёс заншилаа дээдэл!
Монгол ёсон дээрээ хятад ёсыг дээдэлсэн та бас их “мундаг” байна шүү. Одоо
тэгээд бүгдээрээ еэвэн сард нэгдэцгээе! Оройдоо залъя! Тэгээд эрхшээлд нь оръё!
Гудамжаар алхаж яваа хүмүүсийг харахад бүгд хятад хувцасаар гоёно. Эрэгтэй,
эмэгтэй нь мэдэгдэхгүй эрээн мяраан өмд цамц. Хаа саагүй хятад хоолны газар
ханхалдаж чихэлдсэн монголчууд. Аргагүй, аргагүй хөөрхий. Айл болгонд хятад
эзэн байгаа хойно.
Тэгэхээр ийм баярыг монголчууд хольж, сольж байгаа нь харамсалтай.
За тэгээд ул боовон дотроо тухайн хүн маань талх, чихэр, төрөл бүрийн будаа, янз
бүрийн юм байршуулдаг. Таны сав биеэн дотор хичнээн идэж, уух юм есөн
шидээрээ ордог ч гэсэн, сэтгэлийн цагаан билэгдэлийг эрээвэр хураавар зүйлээр
орлуулж, билэгдэх зөв юм болов уу?
Та магнайдаа гурил, бурам хоёр биш, харин тос, өөх, нүнжиг залж явбал тэр таны
буй юм, хишиг чинь бус уу?

Өвөг дээдэсийн маань засдаг байсан тавгын идээний билэгдэл
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн,
хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь
хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа
нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь элээсэн улаа
нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт “оймс элээнэ” гэж
ярьдаг. Эрт үедээ “ул элээнэ” гэж ярьдаг байжээ.
Хүн танд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан бие, дотоод гал хий
бие буюу сүнсэн бие, гадаад гал хий бие буюу гэрлэн бие байдаг. Таны ил
ерт_нцийн таван бие дээр далд ертөнцөөс мөн чанар буюу оюун ухаан чинь ирж
та хоёр ертөнцийн хосолмол бүтээгдэхүүн болдог. Тэгвэл ил ертөнцөөс танд
олгосон таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван
боовоор тойруулан тавьдаг байна. Тавгын идээний дээш явах үений тоо гэрийн
эзний наснаас хамаардаг байна. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг
байна.
Одоо айлууд доод сууриа, гурваар, дөрвөөр тойруулан тавьдаг. Энэ бол буруу. Та
гурван биетэй юм уу? Өөрийн биеийн аль хэсгийг та гээчихсэн юм бэ?

Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ
үзээгүй, гурван үеэ үзээгүй ийм таван засдаг. (үр хүүхэд төрүүлсэн хүн чинь нэг үеэ,
түүнийхээ хүүхдийг үзэхээр хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзэхээр гуран үеэ
үзчихэж байгаа. Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн билэгдэл болгон таваар
гурван үе таваг засдаг учиртай.
Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун
нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгын
идээ тавьдаг байна.
Хэрвээ гэрийн эзэн одооч болоод удаагүй, өөрөөр хэлбэл гурван жил болоогүй
тохиолдолд одоочдоо зориулан таваар есөн үе таваг засдаг. Нэгэнт яваад өгсөн
юм чинь гээд хэдхэн боов тавьчихаад сууцгааж болохгүй. Одоочид зассан тэр
идээ тусдаа тавигдана. Эцгийн явсаны дараа гурван жил бүсгүй хүн ул тавихыг
хорьдог, цээрлэдэг. Мөн өвчүү тавьдаг. Өвчүү бол хойчийн буй юманд
зориулагддаг. Тухайн хүний хүндэтгэлээс хамаардаг. Боломжтой бол хонины
өвчүү, боломж бололцоогүй бол хонины өвчүү тавьдаг. Одоочид зориулагдсан
тавагаа ширээнийхээ хйоморьт засаад зочдоо зална. Гэхдээ энэ одоочид тавьсан
хүндэтгэл идээ учраас, хүн хүрэхийг цээрлэдэг. Харин хүмүүс
маань очоод одоочид буй юм нэмэхийг хүсвэл цагаан идээ нэмдэг. Одоочид
зориулсан идээгээ хураагаад хүртдэггүй, амсдаггүй. Түүнийг галын тахилганд
өргөдөг.
Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил будаа хийхийг
цээрлэдэг. Яагаад дан цагаан идээ байрлууж байгаа юм бэ? Тухайн цагийн ёс
заншил, ахуйн соёл нь өөрөө мал аж ахуйгаасаа хүн ард нь шууд хамааралтай
байжээ. Малын ашиг шимээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарцгаадаг байв.
Малаараа хүнийг баяныг тооцно. “Өө тэдхэн малтай, тэр ядуу”, “Тэдэн сүрэг
адуутай, тэр баян” гэдэг бав. Одоотой адил машинаар, байраар хэмжихгүй.
Тэгэхээр тэр хэмжээсээрээ харуулах гэж “Ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг
дахин авчраарай” гэж сайн сайхныг дуудаж цагаан идээгээ байрлуулдаг байжээ.
Нэг талын билэгдэл нь энэ.
Нөгөө талын билэгдэл нь: Тойруулж өрсөн ул боов маань сав болно. Та таван
биетэй. Таны энэ сав биеэн дотор далд ертөнцөөс ирсэн мөн чанар чинь оршиж
байгаа. Таны мөн чанарыг цагаан зүйлээр орлуулан билэгдэж, хүндэтгэдэг.
Ингээд орой дээр нь өрөм дэвсэж өгнө. (_Үүгээрээ өөрийнхөө магнайг билэгддэг.
“Миний магнайд дандаа тос өөх, нүнжиг дагасан. Би ухаантай, оюунлаг магнайтай”
гээд өрөм дэвсдэг.

Магнайгаа өрмөөр хаачихаад, дээрээс нь шар тосоор чимэглэдэг. Яг л та үсээ
янзалж, шүрэн даруулга зүүдэгтэй адил.
Энэ өдөр газрын суу уг нээгдэж, огторгуйн хүч, газрын татах хүчээс таны энергэн
ба бодит биенд чинь ямарваа нэгэн цогц эсийн солилцоо орж эхэлдэг. Энэ
солилцоог мөн л тэр билэгдэлдээ шингээн авдаг.

Ууц тавих
Ууцыг эртний хаадын идээ ундаа гэдэг. Эрт цагтаа “хаадын идээ” гэдэг байсан
байна. Эртний ёсоөор үзвэл, монгол улсыг тэргүүлж байгаа нэг хүн л тавих ёстой.
“Хааны хишиг хүртээнэ” гэж байдаг. Хэрчмээс нь үчүүхэн юм л оногддог. Зорьж
очсон нь хүртдэг. Зориогүй нэг нь шүтдэг. Жишээ татаж ярихад, хаан дээр улс
орны өнцөг булан бүрээс ирээд байх чадалтай хүн ч байна, чадалгүй нэгэн ч
байна. Ирсэнд нь х_ртээгээд, ирээгүйг нь төлөөлөөд “Миний монголыг харж
дээдэлж яваарай” гээд өргөчихдөг байжээ.
Нэг талын сайшааж, билэгшээмээр зүйл нь өнөө цагт монгол олон хаадтай байна.
Гэрийн эзэн бүр л хаад байна. Энэ бол бас нэгэн утга уялдааны том бэлгэдэл.
Өөрөөр хэлбэл монгол орон эзэнтэй, эзэн байтугай өчнөөн, үй олон хаадтай
байна. Энэ тохиолдолд тэр идээ ууцнаасаа сайн санасан болгондоо л хүртээх
хэрэгтэй. “Төрд хүн байдагг_й, төрд төр л байдаг” гэдэг. Тийм учраас төрийн дээр
байгаа хүнийг “хүн “гэж үздэггүй. Төр л гэж _здэг. Уг нь одоо “Элбэгдорж” гэж явах
ёсгүй. “Төр” гэж явах ёстой. “Хүн” гэдэг харьяаллаасаа хагацдаг. “Би золиос болъё.
Энэ гурван сая хүнийг муу явуулсны төлөө үхвэл үхье, хатвал хатъя. Би сайн
явуулахын төлөө зүтгэе” гэдэг. Энэ бол эзэн чанар.
Гэрийн эзэнд бусдынхаа өмнөөс “сайн үйл бүтээхийн түлөө” зүтгэдэг гэдэг
утгаараа идээ, шүүс тавьдаг. Энэ бол ноён байхын шинж биш. Энэ хэцүү ёс. “Эзэн
хүн” гэдэг тийм л байдаг. Бусдыгаа муу явбал тэр л хүн бурууддаг. Бусад нь сайн
явбал тэр хүн сайшаагддаг. Тийм учраас тухайн үеийн эзний ёсыг ярих юм бол,
эзэн хүн өөртөө сайн санаж биш, бусдын төлөө л идээ шүүс тавьдаг байсан.
Тэгээд өөрөө хүртдэггүй, улс эх орон нь хүртдэг. Нарийн ярьвал, “дарга байна”
гэдэг бол “боолын боол, босгоны шороо” гэсэн үг

Тавгын идээнд хүрэх ёс
Ул боовон тавгаа гэрийн эзэндээ засдаг. Ирсэн зочид шууд гол идээндээ хүрэх ёс
байдаггүй. Энэ хориотой. Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг.
Хамгийн түрүүнд тэр жижиг цагаан идээндээ х_ргэдэг. Энэ нь тухайн хүн ямар ч
санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа юм.
Хаанаас нь хүртье авъя цагаан идээ байх ёстой. Цай барихаас өмнө цагаан идээгээ барьдаг.
“Цай” гэдэг бол бор дээр цагаан нэмэгдэж хийгддэг учраас “ариун цагаан зүйл” гэж үздэггүй.
Тэр бол идээ ундаа. Тэгэхээр ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас
түрүүн барьдаг.
Тухайн зочин танайд цагаан санасан ч бай, хар санасан ч бай орж ирээд цагаан
идээнээс хүртэхэд сэтгэл тайлагддаг. Ингээд залгаад цай барина. Үүний дараа гол
тавганд үөрхийн тэргүүн хүрсэний дараа хүрдэг. Ямар ч зочин сэлгэж, хэдэн зочин
ирэх нь хамаагүй, ирсэн зочноос түрүүн өрхийн тэргүүн өөрөө эхэлж гол идээндээ
х_рээд, “за гол идээндээ х_рээрэй” гээд зочдоо дайлдаг. Хүн өөрийнхөө биеэнд
хамгийн түрүүнд өөрөө хүрдэг. Таны зассан таваг таныг билэгдэж байгаа шүүдээ.
Энэ утгаараа та өөрийн биед байгаа ухаан санаа, авьяас билиг, чадвар бүх зүйлээ
бусадтай хуваалцаж байгаа гэдэг бусдыг хүргэхээс өмнө заавал өөрөө хүрч, дараа
нь бусаддаа хүртээдэг. Тэгээд л араас нь бууз баншаа болон бусад идээ
будаагаараа дайлна даа.
Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Шинийн гурвандаа тавгаа хураадаг. Тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн
хүмүүсдээ хүртээдэг. Хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа
тараагаад байдаггүй. Яагаад гэхээр “Удам судар нь урт удаан үргэлжилнэ” гэсэн
утгаар зөвхөн цусан төрлийнхөндөө хүртээдэг.

Ууц тавих хөндөх ёсон

Ууц гэдэг бол зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийн нэр. Ууцан дээр сээр эсвэл хүзүү дал, дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр шаантны борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Халх даяар түгсэн ууц хөндөх ёсонд бол эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, завьжийг хөнддөг ёстой. Халхууд ууцыг "Их бүхэл", "Дунд бүхэл" гэж нэрлэдэг бөгөөд дээрх нь их бүхлийг хөндөх ёс юм.
"Их бүхэл" гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр богино хавирга, шилтсээр зэргийг багтаасан их ёсны ууц юм. Их бүхлийг зэс, гууль, мөнгөн цар дээр дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар хойт урд, зөв буруу талаар нь ялгаж өрөөд гол дунд нь сээр хүзүүг багтааж, эвэр магнайг нь шар тосоор чимсэн хонины толгойг сүүлнийх нь эсрэг хандуулан ууцны гол дээр тавьдаг. Иймэрхүү дэг ёсыг "Их бүхэл" дэвшүүлэх хэмээн нэрлэдэг.
"Дунд бүхэл" гэдэг нь толгой шийрийг оруулахгүй тавьсныг хэлнэ.
Монголчуудын ууц хөндөх гол ёс нь: Зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшиж, ууц сүүл хоёрын уулзвар орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Мөн сүүлний богтрого орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халималж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөх нийлэх орчмын хоёр талаас хоёр хэсгийг авч дээрхтэй нийлүүлж галын хувь гэж тусгай тавина.
Ийнхүү ууцаа хөндсөний дараа ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зүсч таллаж авсанаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмэрлэнэ. Гурвыг нь дээж болгож тусгай тавин, үлдсэнийг нь өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нимгэн авч "хишиг" хэмээн хэлж зочлуулан хүмүүст амсуулна. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр талын сэртэн яснаас дотогш ортол таллаж болохгүй.
Малын махны толгой хэсэг нь эх тал нь болох бөгөөд эх талаар нь зочин руу харуулан тавина.
Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэрдэгэн талаас барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иднэ. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх хар сээр, ууцных сүвэрдгэн тал, өвчүүнийх бүдэрхий, далных толгой нь, хавирганых толгой тал, бугалганы нарийн атгамал үзүүр нь, богтосных нарийн үзүүр нь, шагайных боривтой тал нь, дунд чөмөгнийх нарийн үзүүр нь, сүүжнийх далбаа тал нь тус тус эх тал нь байдаг.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурлын талаар.


Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурлын талаар.



Балин адислага.

     Билгийн тооллын өвлийн адаг сарын 26-ны өдрийн үдээс хойш хурдаг хурлын нэр. Өндөр гэгээн Занабазарын гаргасан Их Хүрээ дэг ёсны уламжлалаар тарнийн гүн ухааны зан үйлийг шашны хөгжмийн бүрэн зэмсгийн хөг аялгуу өргөж, зуун найман цан дэлдэн буулгаж уншдаг юм.

     Уг хурлын үеэр Өндөр гэгээнд кориулсан "Пунцаг гүсүм" хэмээх түүний арван таван төрөл үеийн залбирлыг уншицгаадаг. Мөн Манз |цай|-ны дээж өргөхдөө Өндөр гэгээнд зориулан "Ран Ласар" хэмээх тахилын номыг олноор яруу сайхан ая эгшигээр уншдаг. Сүм хийдүүд жилийн эцэст байран балин тахилаа сольж, шинээр урлан, шүтээндээ өргөдөг уламжлалтай. Гандан хийдүүдэд сарын өмнөөс лам, ядам, чойжингуудын тус тусын балин тахилыг Цагаан човомбо гэж алдаршсан Их Хүрээний Намжилданзэн ламын зохиосон "Тунгалаг толь" хэмээх номын дагуу урладаг. Энэ балин адислагын хурал нь Монголын цагаан сард зориулж сүм хийдийн лам нар "Хуучин ном" хэмээх гурван өдрийн их хурал, битүүний шөнийн Лхам сахиус, шинийн 15 хоногийн ерөөлд зориулсан буян номын угтал юм. Энэ хурлын өдөр айл өрх, сүсэгтэн олон та бүхэн өөрийн гэр орнийг сайтар цэвэрлэн, шороо тоосыг үргээж, өөрийн бурхан тахилыг сайтар цэвэрлэн тахил балин тавидаг бол хуучин тахилуудыг нь солин шинээр сэлбэн тавиж, зул хүжийг өргөн хуучин сарын аливаа муу зүйл бүхнийг ариусган шинэ сардаа сайн сайхан бүхнийг арвидан дэлгэрэхийн буяныг хураахын ерөөлийг талбин сэтгэлийг ариусгах болой. Уг хурлыг таван дүрээр бүтээгдсэн Өндөр гэгээний 1000 дүрийг залсан Дашчойлин хийдийн Цогчэн дуганд хурдаг болой.

Хуучин номын хурал.
     Хуучин номын хурал хэмээх нь 10 хангал буюу их сахиусыг 3-н өглөө 7 цагаас эхлэн шөнө дөл болтол монгол орны бүх хийдүүдэд хурдаг номын зан үйл юм.  Дээрхи хурлыг хурахдаа Бурханд тухайн өдрийн голлох сахиусыг шинэ ян /бурханд эгшиг өргөх/-аар өргөн хурдаг ёстой. Билгийн тооллын 27-нд хуучин номын хурал эхэлдэг. Энэ өдөр Гомбо Махагал бурханыг голлон хурж шинэ янгаар татна. Гомбо Махагал нь их төрөлхтөний номын сахиус юм. Их төрөлхтөн гэдэг нь эх болсон хамаг амьтны төлөө их бодь сэтгэл үүсгэсэн бодьгал бөгөөд өөрийн үндсэнд буй зовлонгоор жишиж, зовлонг нь үнэхээр барах асран нигүүлсэхүй сэтгэл үүсгэн, туйлын зорилгодоо хүрэхийн тулд " Би бээр төгс гэгээрсэн бурхан болъё" хэмээх тангарагтан юм. 28-нд Лхамыг шинэ янгаар татна. Лхам бурхан нь дунд төрөлхтөний сахиус юм. Орчлонгын алив үзэгдэл, оршин буй юмнаас сэтгэл уйссан дунд төрөлхтөн нь ганц өөрийн тулд амгалан бодхи хутагт орштугай хэмээн  санаж, зорилгоо болгосон бодьгол байдаг. 29-нд Чойжоо шинэ ян татна. Чойжоо нь бага төрөлхтөний номын сахиус юм. Бие, хэл, сэтгэлийн үйл болох буян, нүглийн ялгалт суралцахыг эрхэм болгосон, улмаар авралыг үзүүлэгч тэргүүтэнд итгэл одуулагч, үйлийн үр, хойт нас бийд тээнэгэлзээ арилсан бодьгалыг бага төрөлхтөн гэдэг. Дээрхи гурван ян буюу арван хангал тахих бүрэн хурлын үеэр би тэргүүтэн миний ах дүү төрөл төрөгсөд түүгээр дамжуулан хамаг амьтны нас буян, эрүүл энх, ажил төрөл, эд арвидахыг даатган залбирал одуулдаг ба урьд онд өөрт, ах дүү төрөл төрөгсөд, нийт Монгол даяар тохиолдсон муу зүйл бүхэн амирлаж шинэ ондоо сайн буян бүхэн дэлгэрч байхын гол угтал хурал юм. Тиймээс сүсэгтэн та хуралд даган баясаж заяа буянаа даатгавал, цогийн наран мишээн, та болоод танай ураг төрөл нийт нийгэмдээ амар амгаланд учрах нь нигууртай болой.

Битүүний Цэдор Лхам.
     Дашчойлин хийдэд өвлийн адаг сарын битүүний орой 23:00 цагаас Цэдор Лхамын хурал бую битүүний хурал эхэлдэг билээ. Шөнөжин хурах Балдан Лхам бурханы тахилганд "хуучин ян" татдаг. Энэ нь хуучин онд тохиолдсон бүх муу зүйлийг ариусган Лхам бурханд даатгах хурал юм. Түүний дараа шинэ оноо угтаж Балданлхамд "шинийн балин"  буюу "Цэдор" өргөх ёслолд "шинэ ян" татаж нар мандах хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Балданлхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж, бүх айлд морилдог гэж үздэг. Тиймээс зарим хийд гаднаас үнэс шигшиж цацаад Лхам бурханы хөлөг луусны мөр гартал хурдаг байсан гэдэг. Лхам бурхандаа "Цэдор" өргөж гүйцээд Эрхэмийн аймгийн дуганд их сахиусанууддаа мандал өргөж сахиусны дугандаа лаваа / сахил санваар, зиндаанаас хамаарна гэсэн утга болно/-ныхаа эрэмбээр золгоцгоодог. Үүнд даган баясаж мөргөл үйлдсэн та бээр дагалдах саад зэтгэр үгүйгээр гарч буй шинэ сардаа элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг бэлгэдэн сэтгэлийн мухраас сэтгэл итгэмжилсэн сүсгийг төрүүлэн залбирал үйлдэх болой.

Цагаан сарын их ерөөлийн тухай.
     Монгол газар Чойнпрүл молом буюу арван таван хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их Хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм. Эдүгээ Дашчойлин хийд " Чойнпрүл молом"-ыг шинийн 1-4 хүртэл 16:00 цагаас, шинийн 5-15 хүртэл 13:00 цагаас эхлэн хурдаг юм. Харин үдээс өмнө Цогчэн /өглөөний тогтмол уншлагын нэр/ болон сарын дүйцэн / Шинийн 8-нд Их Манал, 10-нд Хажидын чого, 15-нд Сандуйн жүд/ хуралаа хурдаг билээ.  Анх Бурхан багш 57-н сүүдэртэйдээ Энэтхэгийн Утармужийн Сахитамахэд тэрсүүдийн 6-н багшид номыг номнон ялан зохиож 15-н хоногийн турш номын хүч чадал рид хувилгааныг үзүүлэн хуран цугласан олон түмэн шавь нарыг номонд оруулж, зовлонгоос хагацуулан жаргалангийн үр лугаа учруулан зохиосон юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбаалин хийдийг байгуулж улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ. Олон зуун жилийн түүхт хуучний Зүүн Хүрээний Эрхэм, Вангай, Эх дагины аймаг тэргүүтэн хүрээ 30 аймгаас үлдсэн  олон сахиус бурханд Хуучин номын хурал болоод Цэдор Лхам, Их ерөөл тэргүүтэн цаашлаад өдөр тутмын хурлын уншлаганд даган баяссанаар та болон таны үр хүүхэд ах дүү төрөл төрөгсөд, нийт Монгол даяар өвчин үгүй эрүүл энх, урт удаан наслаж угтан ирж шинэ өдөр бүрт хотол чуулган сайн сайхан бүхэн дэлгэрхийн өлзий хутаг орших болтугай.

Арван дөрөвний Их ерөөл
     Бээжингийн Шар сүмд Өндөр гэгээн 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд жанч халсан юм. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйцэн хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тухайлан ерөөл" гэж нэрлээд, гэгээнтний айлдсан "Норов бадам маань"-ийг цогчэн их унзад жавдан дээрээ гарч зогсон хүндэтгэлтэйгээр татдаг болсон байна. Мөн энэ хурлын үеэр Өндөр гэгээнийн мутрын үр болох хэвээр дарсан боовоор цогчэнд идээ засаж, мөн өөрийх нь айлдсан "Ум лай даняама" номыг уншин лхагдоргүй цогчод өргөдөг юм.


Ум ма ни бад мэ хум


Дашчойлин хийдийн "Зүүн Хүрээ" коллежийн багш Б.Жамбал


http://www.dashichoiling.mn/index.php?module=articles&sec=view&aid=35

Цагаан сар ба Балданлхам бурхан

Цагаан сар ба Балданлхам бурхан

Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг гэж билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ гадаа үүдэнд мөс тавьдаг заншил уламжлагдан хадгалагдсаар иржээ.
Гэлүгва ёсны шүтээн, Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг Балданлхам нь бараан хөх бие, догшин дүрт эмэгтэй бурхан, баруун гартаа бороохой, зүүндээ цус дүүрсэн гавал аяга барин, шар халзан луусан дээр хажуулдан сууна. Луус нь чөтгөрийн арьсан тохош, өвчний тулам, есөн нүхт мэс, эрээн мод зүүсэн, цоглог, хурд, шандас сайтай хэмээн сударт бичсэн байдаг.
Зураг дээр Лхам луусаа хөлөглөн цусан далай дээгүүр давхин, заан толгойт Чүсрэн хэмээх нөхөр нь хар могойн цулбуураас нь барин, арслан толгойтой Сэнгэдонжан дигүг, цалам барин давхиж, хуйлран эрчилсэн их хар салхины өмнө оршино. Зохиомжийн дээд хэсэгт Богд Зонхов голлон, Жүгдэр намжил, Ногоон дарь эх, Жигжид, Очирваань бурхад үүлэн дээр тэнгэрт заларч, Доод хэсэгт Гонгор, Шалши, Намсрай нар газарт буйгаар дүрсэлжээ. Монголчууд уг бурхныг тахин шүтвээс бүх насны гай барцад арилан, нас буяныг уртасгадаг хэмээн шүтэж иржээ.
Нагтан зургийн төрөл гэдэг нь хар, улаан, шар, цагаан дэвсгэр дээр өнгөөр ялган эсвэл нэг өнгөөр алтаар зурах арга юм. Энэ аргаар 17-19-р зууны монгол зураач нар олон тооны бүтээл туурвисны нэг нь уг бүтээл юм. Бүтээлийг үүр шөнийн завсар Балданлхам бурхан заларч байгаагаар завсрын өнгүүдийг ашиглан маш нарийн уран сайхны зураас татлагаар зурсан байна. Уг зурагт лхам бурхан гурван ертөнцийг нэвт ширтэн баруун мутартаа бороохой, зүүндээ цус дүүргэсэн хүний гавал барин бор халзан луус хөлөглөн цусан далай дээр давхиж буйгаар дүрсэлсэн байна. Тэрээр хүний таван хохимой толгойт титэм, гархин ээмэг, хүзүүний сондор зэргийг зүүн барын арьсан шамтав өмсчээ.

Балданлхамын домог

Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамын тvvх домог, дvрслэл нэн сонирхолтой. Балданлхам нь олон амьтныг зовоосон мамын /шулам/ дvрээр хувилан шулмасыг устгаж єнє удаан олон тvмэнд туслаж байгаа билээ.Балданлхамын тvvх домгоос vзэхэд, Лхам нь Энэтхэгийн урд оршдог Цейлон буюу Шри Ланкаас гаралтай бєгєєд хааны хатан байсан vеэсээ л бурхан шашныг хамгаалах vйлсээ эхэлжээ. Хаан эзэн номын эсрэг байсан тул хайрт хvvгийнхээ арьсыг амьдаар нь євчин, гавалаас нь цусыг нь ууж, махыг нь идэж догшин мамын дvрд хувилсан гэж домогт єгvvлсэн байдаг. Хvvгийнхээ арьсыг эмээлийн доор, гєлмийн оронд дэвсэн, ертєнцийг хоромхон зуур эргэн чаддаг юунд ч гvйцэгдэхгvй луус хєлєглєн унаж умард зvгийг зорьсон гэнэ. Хаан нум сумаа аван араас нь давхиж харвасан боловч луусын хондлойг онов гэнэ.
Лхам сумыг сугалан авснаар луусын энэ шарх хорин дєрвєн улс орныг нэгэн зэрэг харж чадах нvд болон хувирч шашны эсрэг хэн бvхнийг би устгах болно хэмээн тангараг тавьсан гэдэг. Балданлхам нь баруун мутартаа бэрээ шийдэм барьж шашны эсрэг боссон дайсны толгойг цохиж, зvvн мутартаа цустай гавал барин дайсныхаа цусыг гавлаас нь уухыг бэлгэднэ. Очир толгойтой тэрхvv шийдмийг хатан байх vед нь ертєнцийн аюул гамшгийг устгахын тулд Махадэва тэнгэр тvvнд барьсан гэдэг. Эсvрва тэнгэрээс Лхамд тогосны єдєн шvхэр єргєсєн нь гараг сааны аюулаас хамгаалахыг бэлгэдсэн ажээ. Вишнv тэнгэр тvvнд нар сарыг бэлэглэсний нарыг нь хvйсэн дээрээ, сарыг нь орой дээрээ оршуулжээ. Урд бvvргэнд нь байгаа шоог Лхам vйл хэргээ бvтээхийн тулд мэргэ тєлгє буулгахад хэрэглэдэг бєгєєд ихэнх тохиолдолд хоёр, зарим нэг дvрслэлд гурван шоо байгаагаар дvрсэлсэн харагддаг. Лхамын баруун чихэнд Вэшэрмаа Намсрайн бэлэглэсэн арслан, зvvн чихэнд нь Лусын их хаан Гаву бэлэглэсэн могойн чимэг болон луусын хазаар, олом бvгдийг нь ороосон могойг ч мєн лусын их хаан бэлэглэсэн ажээ. Лхам барсын нойтон арьсаар хийсэн хормогчоо хоёр могойгоор хослуулан бvсэлсэн харагдана. Лхамын гол хоёр дагалдагч тvvний хоёр талд vзэгдэх нь заан (заримдаа матар) толгойтой Махаравактра арслан толгойтой Симхавактра нар аж. Лхамын дєрвєн талд улирлыг бэлгэдсэн эм тэнгэрvvд байгаа нь: хаврыг шар луус унасан хар єнгєтэй Васанта Дэви, зуныг хєх сарлаг унасан улаан єнгєтэй Варша Дэви, намрыг цагаан буга унасан шар єнгєтэй Шарад Дэви улаан тэмээн дээр хєх єнгєтэй Хеманта Дэви євлийн улирлыг тус тус бэлгэдэн илэрхийлэхээс гадна Балданлхамын юунд ч баригдахгvй салхинаас хурдан давхин шашнаа хамгаалах vйлс нь мєнхийн юм гэсэн санааг давхар илэрхийлж байдаг.Мамын эзэн Лхам нь євчний далайгаас мангасын арьсаар тулам хийж урд бvvргэндээ зvvж явдаг ба дайсныг дарах vед тvvнийгээ тавин устгадаг гэдэг. Тиймээс цагаан сарын битvvний шєнє сvм хийдvvдэд сvсэгтэн олон тvмний євчин зовлон, гай барцадыг арилгахын тулд урьдаар Лхамыг тахиж, дараа нь мам шулмыг устгах гvрэм хийж, Лхамын ном Цэдэр хурдаг байна. Мєн Лхам эргэхийг айл болгон хvлээн гадаа цонх, тагтан дээрээ Лхамын луусыг ундаалах ус тавин бэлтгэсэнээр шинэ оноо євчєн зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг ажээ.

Цагаан сарын түүх, ёс заншил

Цагаан сарын түүх, ёс заншил

Цагаансар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.

Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.


Тахилга
Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм
хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн
сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Битүүний зоог

Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Мах буюу ууц тавих ёс

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.толгой
2.ууц
3.өвчүү
4.хаа
5.гуя
6.хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны
хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүлэх ёсон

Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа
дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын 
үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн
эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд 
галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол
зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээрхийгээд зан үйлд бий.  

Ууц хөндөх ёсон
Ууц
нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр,
шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний 
бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.
Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол
хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.
Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших
гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна.
Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. 

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор
талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих
хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/


Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс
байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр
гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.
Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч
болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа
эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд
мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Цагаан сараар цээрлэх зүйл -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.

-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. 

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын
шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад
захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
/Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/

Битүүлэх

Цагаан сарыг тэмдэглэхийн бэлтгэл болгож өвлийн сvvл сарын хорин есний өдөр айл бvр хир тоосоо арилган цэвэрлэнэ. Энэ шинэ оноо ямар ч муу муухай зvйлгvй угтахын бэлгэдэл болдог. Битvvний өдөр тансаг идээгээ таваг дvvрэн засахын зэрэгцээ хонины тарган ууцыг том цар таваг дээр тавина.
Битvvнд бууз жигнэж, банш чанадаг ёстой. Битvvний идээ цай бэлэн болгоод нар шингэх vесд битvvлгээ хийнэ. Ингэхдээ өрхийн тэргvvлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зvvн тотгонд өргөстэй харгана тавиад (муу юм оруулахгvй гэсэн утгатай) гэртээ орж шаант чөмөгний мах идэж ясыг тун сайн мөлжөөд “Битvv гарах уу" гэж асуухад гэрийнхэн "битvv гаргая, гаргая" гэж хариулна. Тэгээд чөмгийг ташиж (нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийг гаргадаг) "Битvv гарлаа" гэсний дараа хоорондоо эрэмбээр "тавтай битvvлж байна уу" гэж мэндэлцгээнэ.
       Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй байдаг бөгөөд бууз банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн бололтой.  Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн “Үсээ самнасан авгай, үнсийг нь авсан тулга, үүлээ хөөсөн тэнгэр” цэмцгэр болж ертөнцийн гурав бүрддэг хэмээн сургадаг. Энэ орой хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморыг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг ёстой байв. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, жигнэсэн буузыг цадатлаа идэж, сэтгэл тэнүүн ирж буй оны босгон дээр өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах бэлтгэл болдог. Ингэж гэр дотроо битүүлж ёсолсоны дараа айл саахалтынхан харилцан зочилж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай.
       Тухайлбал дээр дурьдсанчлан ёслолын идээ амсан идэж уугаад, айлын улс бие биенийдээ орж “ сайхан битүүлж байна уу” хэмээн асуулцаж битүүлгийн идээ будааг ёслон идэж баярлалдаж хөгжиж найр цэнгэл үлдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйн хөдөлмөрийнхөө бүтээгдэхүүний тэр жилийн дээжээр айлчин гийчнээ дайлж буйн учир утгатай.
       Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна гэсэн утга бүхий зөн билэгдлийн заншил юм.
      Энэ орой сар шинийг хүлээн шагай, хорол наадаж таавар, оньсого таалцаж хөгжилдөж хононо. Битүүнд айлд хонохгүй, хэсэхгүй, хэрүүл хийж билэггүй юм  ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн өглөө ус барих, юм угаах, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан зодох, юм оёх, түлээ хөрөөдөх гэх мэтийн үйлдлийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрүүл хийх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Урьд өмнө хэрэлдэж муудсан хүмүүс, өмнөхөө хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай, урдын муу үйл дээр буян хишиг тогтдоггүй гэж үздэг. Энэ нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлийг ариусгаж, бодол санаагаа цэгцлэж буйн нэг илрэл юм. Ингэж монголчууд шинэ оныг дорноос төрөх өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан бүр нэг нас нэмж, өвлийг өнөтөй давж урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс ялгаатай.
     Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвинаар бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг.
Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд цай идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирж байхаар баримтлан гэртээ ирдэг заншилтай. Гэртээ ирээд үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахмададаа золгосоны дараа өөрсдийн төрөл настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Хөгшид өтгөсдөө онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн рүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина.
       Энэ өдөр олныг хамарсан хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хугалах, бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр наадна. Хүн бүр үндэсний гэгдэх нандин юм болгоноо гарган хэрэглэж, шинэ дээл хувцасаа өмсөн, сайн сайхан, билэг дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг хатуу цээрлэдэг. Бүх хувцас шинэ байх албагүй бөгөөд хүн биедээ дээл ч юм уу, цамц эсвэл оймс гэх мэт нэг л шинэ юм өмссөн байх учиртай. Хөгшид хүүхдэд гар цайлгах хэмээн бэлэг өгдөг ч бэлгийн  гол агуулга нь  сэтгэлийг цайлгахад оршдог аж.
       Ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембуу хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших билэг дэмбэрэлтэй гэдэг. Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, энэ орой зөвхөн гэр бүлийн хэмжээнд болгосон банш буузандаа цагаан мөнгө хийж таарсан хүнийг энэ жилдээ олз омог, аз хиймортой явна гэж билэгшээдэг. Тавагтай идээний боовыг 3,5,7,9 гэж сондгой үеэр жаргал зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өх боов хийдэг. Гол идээний нэг бол халуун хошуут хонины ууц юм. Ууцыг бүхлээр тавивал голд толгой, дээд талд нь хаа, сүүл талд нь гуяыг хосоор, цээжин талд нь өвчүү, сээр, хүзүүг амьд хонинд байдаг байршил, дарааллаар нь тавьж толгой тал нь хойморт чиглэнэ. Өвчүү чанавал өехийд дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос тавина. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрч эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар сүврэг талаас барьж баруун гараар өөхөн нуруу хэсгээс нимгэн өөгүй зүсч дараа нь хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүүхэд хүмүүст хүртээж болно. Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцогт эрт дээр үеэс өнөөг хүртэл гарсаар заншжээ. Өдгөө цагт энэ сайхан уламжлал суурьшмал иргэншлээ дагаад бараг үгүй болж, мартагдсан гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Хүрч очих овоо ойр биш бол тэр зүгт залбиран, ууц тавьж, боов өрөх боломжгүй бол жижиг идээ бэлдэж болно. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэлээр ариун, сэтгэгдлээр өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өдөр зөн билэгдэл, зан суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ утга агууллагыг хадгалан үлдэж, хүний ёс жудаг, өвөг дээдсийнхээ захиасыг ямагт санаж явах нь эрхэм нандин зүйл юм .
       Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг. Иймдээ ч хөх тэнгэрээс заяат Монголын минь ард түмэн энэ сайхан өдрийг билэгшээн хүлээдэг юм. Бүү март, мартвал сөнөнө. Цагаан сарыг утга төгөлдөр тэмдэглэж байхын учир шалтгаан энэ буюу.

Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ?

Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм.

Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ.

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм.

Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно.

Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Хадаг барьж золгох ёс

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бєгєєд урт богиноороо ч харилцан адилгvй байна. Хээ чимгийн байдлаар хvний дvрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хvнд голчлон барих бєгєєд нар, сар, vсэг бvхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хvн рvvгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сєгдєж барина. Авах хvн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй vг хэлж сvvлд нь баярт нийцvvлэн барих хадгийнхаа тухайд доорх vгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁСОН
/Хадгаа тэр хvндээ vлдээнэ/ Єндєр настан буюу нутаг усандаа нэртэй хvмvvст хадаг барьж золгох ёстой байдаг. Дvv хvн хадгаа гаргаж амыг нь золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хvний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хvн хадгаа хавсран хураагаад мєн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хvн хадгаараа бvх хурууг нь бvтээж болохгvй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ VГС
Цаглашгvй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгvй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж илгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хvндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дvv хvн нь ахмаддаа хадгаа бvр мєсєн єгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хvнд єгдєггvй, ямагт єєртєє авч байдаг. Ямар ч насны хvнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг vзvvрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зєв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно.

Мєн таныг золгох гээд дєхєж очиход цаад хvн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та "энэ хvн намайг ихэд хvндэтгэж байгаа юм байна" гэж бодоорой.