Wednesday, January 19, 2011
Мандах төрийн малгай
Малгай Монгол үндэсний хувцас, малгай гутлыг хээ угалзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Малгай нь дугуй, ланз, пүүзэн, баяр хээтэй хийцтэй тул үйлчин эсгэсний дараа торгоор хийж дээр сэнж, эвэр, хамар угалз болон өлзий хээг хатгадаг.малгай нь эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй .өнгө хоршуулан тавьдаг, заримдаа алт, мөнгөн утсаар чимдэг. Тэрээр шовгор оройтой, дөрвөн талтай , 32 ширээсээр урласан жанжин малгай өмсчээ. Эр хvний тэргvvн дээр заларсан малгай хамгийн чухал гоёл гэдгийг бид бvхэн мэднэ. Тэр тусмаа цагаан сартай салшгvй холбоотой зvйл бол малгай. Энэ vvднээсээ эрчvvдийнхээ малгайд маш их анхаарч байгаа. Монголчууд эртнээс лоовуузан малгайгаар гоёж байсан ард тvмэн. Энэ уламжлалаа сэргээх vvднээс энэ жил лоовууз малгайг нэлээд чухалчилж байгаа. Мэдээж малгайн дээд орой нь дээлний өнгөтэй адил байх ёстой. Тvvнчлэн дөрвөн талтай малгайг загвар зохион бvтээгчид санал болгож байгаа. Малгайны нэг чих буудаг байх тусмаа илvv дэгжин харагддаг. Тийм учраас дөрвөн талын аль нэгийг нь буудаг байдлаар малгайг урлаж байна. Дөрвөн талт малгайн орой ч гэсэн дээлний өнгөтэй адил байна гэдгийг санаарай. Хоёр жилийн өмнөөс нас тогтож буй бийлэгжvv эрчvvд бага зэрэг саравчтай хоёр хажуу тал нь буудаг булган малгайгаар гангарч байсныг та лав санаж байгаа байх.
No comments:
Post a Comment